WORLD MONGOLIA HOTEL нь Улаанбаатар хотын зүүн хэсэгт аялал жуулчлалын бүсийн зам дагууд байрладаг бөгөөд гадаад дотоодын зочид гийчдэд тав тухтай дулаан тохилог орчин бүхий орон байрны үйлчилгээгээр хангах зорилготой үүд хаалгаа нээж байна. Манай буудал нь Монгол Улсын Засгийн Газрын Ордон, Их Эзэн чингис хааны Талбай болон төрийн томоохон байгууллагууд, элчин сайдын яамдаас 15 минутын зайд оршино. Мөн Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 30 минут Олон улсын галт тэргэний буудлаас 20 минут явах зайд оршдог.
Тус зочид буудал нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тавилга тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба шинэлэг загвар шийдэл бүхий зохион байгуулалттай, цэлгэр саруулхан өрөөнүүдтэй. Нийт 25-65м2 талбай бүхий 42 өрөө 98 ортой.
Манай хамт олон та бүгдийг хүлээн авахдаа үргэлж баяртай байх бөгөөд та манай буудлын халуун тогооны “Big Bull” ресторанд Сичуан мужаас уригдан ирсэн чадварлаг тогоочийн гарын хоолыг зооглох боломжтой.
Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий хурал семинарын заал, кофе шоп болон дээд зэрэглэлийн тухлаг орчинтой “Big Lounge” лоунжоор та бүхэнд үйлчилнэ.
Зочдын аюулгүй байдлыг хангах үүднээс 24 цагийн харуул хамгаалалттай бөгөөд гадаа талбайд аялалын автобус болон жижиг тэрэгний зориулалтын 40 машины зогсоолтой, 20 машины дулаан гражтай.
Эрхэм зочин та морилон саатаж, тав тухтай үйлчлүүлээрэй.